Цас ихтэй газар бэлчээрийн зам, талбай гаргах ажлыг зохион байгуулж байна

 

Өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдал, сум орон нутгаас өвөлжилт хаваржилтыг даван туулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнтэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос найман ажлын хэсэг гарч, Баян-Агт, Сайхан, Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Булган, Гурванбулаг сумдад тус тус ажиллалаа.

 

Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Х.Золзаяа, УЦУОШГ-ын дарга С.Жаргалсайхан, ОБГ, ХХААГ, ЭМГ-аас холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Хутаг-Өндөр, Тэшиг сумдад ажиллав.

 

 

Тус ажлын хэсгийнхэн малчдад аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа ажлын мэдээллийг хүргэж, малчдыг дэмжих аяны хүрээнд цугласан тусламжийн эд зүйлсийг тарааж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн, иргэдийн хүсэлтийг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн Хутаг-Өндөр сумын иргэдийн хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газраас трактор гаргаж, малын бэлчээрийн зам, бэлчээрлэх талбай гарган ажиллаж байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)