Хяналтын цэгт гал гарч хоёр иргэн амиа алджээ
- 2017-02-15
- Орон нутаг
- 0
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р баг “Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын цэг”-ийн явуулын чингэлэгт гал гарчээ.
Тодруулбал Эрдэнэ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Онцгой байдлын газрын албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан байна.
Хэргийг Замын-Үүд сумын цагдаа, поркурорын байгууллага, шүүх эмнэлгийнхэн үзлэг хийж шалгаж байгаа юм байна.
Б.Цэлмэг
Сэтгэгдэл (0)