Уулруу зураг дарах гэж яваад амиа алджээ

 

        Сүүлийн үед хүмүүс байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, ууланд авиралт хийх явдал ихэсч, улмаар тухайн агшныг харуулсан фото зургаа өөрөө дарж /олны хэлж заншсанаар селфи хийж/ твиттер, Facebook хуудсанд байршуулах нь ихэссэн. Энэ нь зарим тохиолдолд өөрийн болон бусдын амь насыг эрсдэлтэй нөхцөл, байдалд хүргэсээр байна.

 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоноос 2 км зайд байрлах Дулаанхаан уулын урд энгэрт Улаанбаатар хотын харьяат иргэн,30 настай, эмэгтэй энэ сарын 10-ны өдөр уул руу зураг авна гэж ганцаараа яваад халтирч унан, толгойдоо гэмтэл авсны улмаас тусламж дуудаж чадалгүй улмаар осгож амь насаа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарчээ.

 

Иймд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж явах, өөрийн болон бусдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болгохгүй байх, анхаарал болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • AX (122.201.19.30)

    2017-02-17

    Хүн амиа байтугай нэрээ гэдэг шүү дээ. Хайран хүн!!! Бусдад сургамжтай шүү.