Солонгост ажиллах хүсэлтэй 18-39 насныхныг бүртгэнэ

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авахаар болжээ.

Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 6, 7, 9-нд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох юм байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн хувьд дараахь шаардлагыг хангасан байх ёстой аж.

-Бүртгүүлэгч нь 18-39 настай байх

-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

-Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг хангаж байвал шалгалтад бүртгүүлэх боломжтой. Энэ жилийн хувьд 8000 иргэн бүртгэж түүнээс 1500 иргэнийг сонгон шалгаруулж авах тул Солонгос хэл сайн мэддэг хүмүүсийг түлхүү бүртгүүлэхийг зөвлөж байгаа юм байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (27.123.214.117)

    2017-03-04

    E

  • zochin (202.126.89.246)

    2017-03-03

    haraar baij baigaad ooroo orj irsen bol bolj baigaa yum nbolob uu]