Аймгуудын хорио цээрийг цуцлав
- 2017-03-06
- Орон нутаг
- 0
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, аймгийн Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг халдварын голомтод өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн 14 хоног ажиллахаар боллоо. Дээрх аймагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 3-5-ны өдрүүдэд хязгаарлаад байсан юм. Учир нь, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнээс бусад аймаг суманд малын гоц халдварт өвчин тархах эрсдэлтэй байсан аж. Харин уг хязгаарлалтыг цуцалж, өнөөдрөөс тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгожээ. Гэхдээ мах, малын гаралтай түүхийн эд тээвэрлэх хориотой юм байна. Тиймээс малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг шинжилгээ, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан борлуулах, авахгүй байхыг ОБЕГаас анхаарууллаа.
Т.ДУЛАМЖАВ
Сэтгэгдэл (1)
Зочин (151.80.238.152)
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамгийн хүнд үеүүд энэ он жилүүдэд хөвөрч байна. Учир нь ёс зүй , сахилга бат, авлига, хээл хахууль удирдах ажилтаны манлайлал гэх зүйлүүд бүгд навс унасан жилүүд болж байна. Авлигатай тэмцэх нь битгий хэл авлигачдыг тушаал дэвшүүлэн дарга болгож маш их авлигачдыг томилсон. Энэ талаар энэ байгууллагын хамт олон удахгүй тэмцэж эхлэх биз ээ. Ёс зүй гэдэг зүйл бүр устсан гэхэд болно. Ёс зүйн хариуцлага тооцож чадахаа байсан. Архидалттай хүзүү хошуу холбогддог ерөнхий байцаагчтай ийм л газар болж хувирлаа. Томилж байгаа хүмүүс чинь үүрэг хариуцлага үүрэх чадвартай хүмүүн нэгээхэн бээр ч алга аа. Тэтгэвэр гарах насаа хуруу тоолоод хүлээж байгаа хүмүүсийг анхлан дарга болгоод ажил унагаж байна шүү дээ. Ерөнхий байцаагч та томилж байгаа хүмүүсээ яагаад таньдаггүй юм бэ