Орон нутгийн сурагчдын амралт маргааш дуусна
- 2017-03-07
- Орон нутаг
- 0
Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиосон билээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт хичээл ажилдаа ороод байгаа.
Харин сурагчдын амралтын тухайд хот, хөдөөгийнхөн ялгаатай амарч байгаа. Тодруулбал хотын хүүхдүүдийн хувьд шинийн 1-3-ны өдрүүдэд амарсан бол аймаг, сумын сурагчид цагаан сараар долоо хоног амарч байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөөгийн сурагчдын цагаан сарын амралт өдгөө дуусаагүй байгаа бөгөөд ирэх пүрэв гарагаас буюу энэ сарын 9-ний өдрөөс хичээлдээ орох юм байна.
Б.Цэлмэг
Сэтгэгдэл (0)