Далай лам Mонголчуудыг архиа багасгахад нөлөөлсөн

Буддын шашны тэргүүн Далай лам өчигдөр Америкийн “НВО” сувагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагынхаа үеэр монголчуудын тухай ярихдаа “Намайг Монголд айлчлахад монголчууд их архи уудаг байсан. Миний сэтгэл маш их өвдсөн. Тиймээс би “Архиа бага уу, айргаа их уу” гэж хэлсэн юм. Түүнээс хойш монголчууд архи бага уудаг болсон” гэжээ.

Далай лам айргийг морины сүү гэж тайлбарлахад сэтгүүлч гайхан “Монголчууд архины оронд тэгээд морины сүү уудаг болсон юм уу” гэж хошигносон гэнэ. Нээрэн ч бид сүүлийн үед архины хэрэглээгээ багасгасан мэт санагдана. Саяхан л гэхэд үндэсний уламжлалт баяр цагаан сар болж өнгөрлөө. Энэ үеэр айл болгон баярын ширээгээ архиар дүүргэдэг байсан цаг өнгөрч сүү цагаан идээгээ элбэг дэлбэг тавьж ирсэн зочид ч согттолоо архи нэхэхгүй бид соёлтой өнгөрөөлөө. Тэгэхээр хүмүүсийн ухамсар илт дээшилж олдохгүй юм ууж байгаа юм шиг ууж, айл хүндрүүлж энд тэнд тасарч унаж, гадаа хонож гар хөлөө тайруулах явдал багассан нь яалт ч Далай ламын хэлсэн үг нөлөөлсөн гэхэд хэн ч маргахгүй биз ээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • kino (75.83.137.132)

    2017-03-11

    Hujaa tserguud Tuvded orj irhed Tuvduud Ene hunii ordong toirood avralerj heen udur shunu murgusun baidag, Harin Mani hun dunduur ni zusee buruulaad zugtaasan baigaan. Susegten olon ni hooson baishind ni murguj uldeed Hyatadadtserguuded aluulaad duussan Yadaj bi yavlaa ami amia bodooroi geed helsen bol... gej boddog yum.

  • зочин (66.181.179.58)

    2017-03-09

    Монголчууд арх уухаа үнэхээр багасгасан байна.Цагаан сараар нэг дор хоёр хундага архи уух хүн гарсангүй.Сайхан хэрэг гэхдээ Далай лам ирээд л архиа бага уу гэснээр л багасчихсан гэвэл эндүүрэл.шүү

  • д.Ганхуяг 99116570 (202.179.23.97)

    2017-03-08

    Өвгөдийн сургааль, өрөөлийн сайрхал(Нэмэлттэй) Өвгөд, эмгэд бүр өсөх насныхандаа өдөр болгон үглэх үгийг, Өмнийн Далй лам өөрийн сургааль болгон хайрлана. Архийг дөч хүрээд амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу, Айргийг бол махны оронд хоол болгож хэрэглэ гэж өвөө, эмээ хэлнэ. Архиа бага ууж, айргаа тааваараа уу гэж Айлчилж ирсэн Далай лам давтаж сайрхана. Аав, ээжийнхээ үгийг авахгүй байгаа хүүхдийг Айлдварыг сонсов уу гэж Далай ламаар далайлгаж нэг үзнэ. Далай их эсийн дэндүү тодорхой сургааль байсаар байхад, Далай ламын давтах сайрхлаар дотно үрсээ үргээх хэрэг байна уу. Дэлхийн толгой гэгээнтэн, орчлонг тэрлэгч Соргогийн судрууд байсааар байтал Дорны нэг шашиныг орой дээрээ сохроор залж, түвдээр дүнгэнэх хэрэг байна уу Өндөр өвгөд, эгэлгүй эмгэдийн үг сургаалын үнэ цэнэ нь, Өөд морилохынхоо өмнө өгүүлэн үлдээсэн байдагт оршино. Халих, элэхийн өмнө хувийн шунал арилж, хойчийг эрхэмлэх тул, Холыг харж, гүнийг мэдэрч, хожимын үр хөврөлийг таамагладаг ажгу. Хүний махан хүнстэнгүүд, хүрэл чулуун зүрхтэнгүүд Ааш муутай, зөрүүд өвгөн. Улаанбаатар хот 2011.11.05