П.Анужингийн зөв хооллолт буюу мацгийн нууц нь тайлагдлаа

“Монгол тулгатны 100 эрхэм”  нэвтрүүлгээр олны танил болсон  хөтлөгч, П.Анужингийн зөв хооллолт буюу мацгийн   нууц нь  тайлагдлаа. Ингээд зөвөлгөөг дэлгэрэнгүйгээр хүргэе. Тэрбээр “ Мацгийг дотор нь хуурай буюу устай гэж ангилна. Хуурай мацаг нь огт юм ууж, идэхгүй байхыг хэлнэ. Анх мацаг барьж буй хүмүүст энэ арга нь эрсдэлтэй. Учир нь ихэнх хүний бие бохирдолтой тул өөрийн биеийн хор буюу бохирдлыг гадагшлуулж чадахгүй биед сөрөг нөлөө үзүүлэх нь бий. 
Устай мацаг буюу сонгодог мацаг нь сайн чанарын (шүлтлэг ус) ууж 24 ба түүнээс дээш цаг болохыг хэлнэ. Мацгийг 24, 36, 48, 72 цаг мөн хэдэн өдрөөр барьж болдог. Гэвч энэ тохиолдолд зөвлөгч багшийн тусламжтай эс бөгөөс өөрөө маш сайн туршлага хуримтлуулсны үндсэн дээр мацаглаж болно. Тодруулж хэлэхэд 23 цагийн мацаг, 25 цагийн мацаг гэж үгүй билээ.  Мөн өдрийн хоолноос өдрийн хоолны хооронд буюу мацаг барих өдрийн 13 цагаас дараа өдрийн 13 цаг хүртэл барих нь хамгийн тохиромжтой байдаг. 13 цагаас хойш өлсвөл усаа ууна, цангавал усаа ууна.  Харин жимстэй ус, жимсний шүүс, тараг, хоормог уух, дан жимс ногоо идэхийг хоолыг хөнгөвчлөх эсвэл биеийн цэвэрлэгээ (detox) гэж нэрлэж болох юм. 24 болон 36 цагийн мацгийг улирал сар харгалзахгүй тогтмол барьж болно. Анхлан мацаглагчид урт хугацааны мацгаас илүү 7 хоног бүр 24 цагийн мацаг барих нь илүү үр дүнтэй”  хэмээн зөвлөжээ. Түүнчлэн  “Мацаг барих үед биед давж гаршгүй таагүй байдал үүсвэл багахан хэмжээний байгалийн рашаан, эсвэл багахан хэмжээний цэвэр зөгийн балтай ус ууна. Энэ нь арын хаалгадаж байгаа хэрэг”  гэж хэлсэн байна. 
                                                                 

Б.Пүрэвжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Би (66.181.161.97)

    2019-03-04

    Нууцлаад байх юу байнаа.Тэгтлээ гэгээрсэн юм бол түгээгээд л баймаар юм.Шал худлаа амбиц хөөж, зоосны төлөө л яваа биздээ . Лекц нь гэхэд хэдэн доллар байдаг билээ дээ.Энэ бүхний цаана ашиг хонжоо л байгаа ш дээ.Хүмүүс өөрсдөө тэр номнуудыг олж уншаад өөрөө өөртөө арчаатай явж болноодоо уг нь.

  • (209.167.52.34)

    2017-06-21

    23, 25 tsagiin matsag gej baihgui gene uu? Intermitten fasting buyu 16-20 tsagiin matsag gej bna shd

  • symiya norovsvren (66.181.179.162)

    2017-05-16

    yum shig bsnaa ungrdug 3 udur bie uvduhn arai gaigvi bolj bn matsagaa shar bydaagaartailj bgaa bi togooch hdeg 50 nastai hvn neg yumand zorvol yugch hiij chaddag yum bnlee

  • (66.181.179.162)

    2017-05-16

    Bi 24 tsagiim matsag bariad 2sar bolj bn anh 106 hiltei bsan odoo 102kg bn anh davj chadhaargvi hamag bie uvdj yagl vheh gj bga

  • Т. Батцоож (66.181.160.88)

    2017-03-20

    Чи юу ч идэж, юу ч хийж болно. Их иддэг туранхай хүн, бэага иддэг тарган хүн алиныг тэр гэхэв. Зөвхөн үйлийн үр. Ганцхан байнга л зөвлөгөө өгч байдаг хүмүүс өөрсдөө боловсрол муутай, өөртөө итгэлгүй хүмүүс байх нь олонтаа. Хэнд ч юу ч зөвлөлгүй тайван амар амьдарцгаая л даа.

  • Matsag (202.70.46.238)

    2017-03-20

    Huue setgvvlchee hvnii yarisaniig zub oilgoj bicheechee ingej yariagui sh dee

  • (202.179.31.51)

    2017-03-17

    с.брэгтийн өлсөхүйн гайхамшиг номыг ба бэ гүй хуулж ярих юмаа...

  • Ц. Оюунбилэг (202.131.232.162)

    2017-03-16

    Мацаг барих талаар үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа Харин мацаг яаж тайлах талаар мэдээлэл зөвлөмж хэрэгтэй байна.