Өсвөр үеийн эрүүл ирээдүйн төлөө хамтдаа

   ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, Креатив воркшок ХХК хамтран “Өсвөр үеийн эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” сургалтыг 3 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

   Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус сургалтын нээлтийн үеэр хэлэхдээ, Өсвөр үеийн залуучууд өөрсдийнхөө эрүүл мэндийн асуудалд анхаарч тодорхой шийдвэр гаргахаар цуглаад байгаад талархаж байна. Эрүүл мэндийн салбар 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийн жил болгон зарласан. Энэ нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх жил байх юм.

Монгол улсын хүн амын 15 хувийг бүрдүүлж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дэмжих өөрсдийг нь оролцуулж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх гарцуудыг олоход IT технологи ашиглах, үе тэнгийнхний сургалт зохион байгуулж байгаа нь өсвөр үеийнхний оюун ухаан, дотоод сэтгэл, ёс суртахууны ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

        Сүүлийн үед эрүүл мэндийн боловсролыг энэ аргаар өсвөр үеийн залуучуудад хүргэж байгаа нь олныг хамарсан өндөр ач холбогдолтой юм. Өнөөдрийн та бүхний гаргасан санаа, санаачлагыг цаашид хөгжүүлэх, өргөжүүлэх тал дээр Эрүүл мэндийн яамны зүгээс дэмжин ажиллах болно гэв.

      Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жагер хэлэхдээ, Залуучууд өөрсдийн эрүүл мэндийн шийдлийг олох гэж сууж байгаа нь надад таатай байна. Хакатон гэж нэрлэгддэг арга хэлбэр нь хувьд эрүүл мэнд болон нийгмийн салбарт ч бас үр дүнтэй хэрэгждэг аргачлал байгаа. Ням гарагийн хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж та бүхний 2 хоногийн үр дүнг харахад таатай байх болно. Та бүхний ямар үр дүн гаргах бол гэхээр тэсэн ядан хүлээж байна гэв.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)