Хорио цээрийн дэглэм тогтоожээ
- 2017-03-27
- Орон нутаг
- 0
Дундговь Хулд сумын Олдох багийн нутаг Олгойн худаг хэмээх газар өнгөрөгч баасан гарагаас хорио цээрийн дэглэм тогтоожээ. Учир нь тус газар үхрийн галзуу өвчний тохиолдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 21- нд галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн үхрээс дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн бөгөөд галзуу өвчин мөн болохыг тогтоосон аж.
Улмаар орон нутгийн удирдлага хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн хугацаатай тогтоосон байна. Голомтын бүсэд дөрвөн айлын 60 үхэр, 360 гаруй тэмээ байгаа ажээ. Тиймээс хорио цээрийн дэглэмийн бүсэд хяналт тавьж ажиллах хэсгийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан томилсон байна.Түүнээс гадна өчигдөр аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн мэргэжилтнүүд тус бүсэд ажиллажээ. Мөн өнөөдрөөс эхлэн голомтын бүсэд байгаа нийт 400 гаруй үхэр, тэмээнд урьдчилан сэргийлэх вакцин хийх юм байна.
Б.Тэлмэн
Сэтгэгдэл (0)