Өөрийгөө шатаасан хэрэг гарчээ
- 2017-03-29
- Орон нутаг
- 0
Завхан аймгийн Идэр суманд өчигдөр нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нягтлангаа хууль бусаар ажлаас нь халж, өөрийн ахаа ажилд авсныг эсэргүүцэж, нягтлангаар ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө шатааж хөнөөсөн байна.
Тэрбээр нөхөр, хоёр хүүхэдтэй бөгөөд ар гэрийнхэн нь ихэд гомдолтой байгаа гэнэ.
Нягтлан эмэгтэй хууль бусаар ажлаасаа халагдсан гэдгээ олон нийтэд зарлаж, бензин цацаж гал тавьсан байна.
Б.Цэлмэг
Сэтгэгдэл (0)