Т.Бархүү ялагч боллоо

 

        “Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулсан. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар өчигдрөөс телевизийн эфирээр цацагдаж эхэлсэн билээ. 
 

“Яг түүн шиг 2” шоуны эхний өдрийн дугаарын ялагчаар “Х түц” продакшны жүжигчин, СТА Т.Бархүү шалгарч 3 сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр эхний дугаарт СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирч, “Наян булаг” дууг нь дуулсан юм.
 
 
Түүнчлэн “Яг түүн шиг” шоу эхлэхээс өмнө нэвтрүүлэгт оролцох долоон оролцогчыг албан ёсоор танилцуулсан хэдий ч найм дахь оролцогчыг нууцлаад байсан юм. Харин энэхүү оролцогч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа. Тэрбээр өмнө жилийн “Яг түүн шиг” шоунд шүүгчээр ажилласан бол энэ удаад 60-70-аад оныхныг төлөөлөн залуучуудтай өрсөлдөхөөр зориг шулуудсан оролцож буйгаа нэвтрүүлгийн үеэр хэлж байлаа.
 

Б.Цэлмэг
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)