Автобусны мөнгөний хайрцгийг авснаар орлого өсчээ

Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигч бүр энэ сарын 1-ээс картаар үйлчлүүлэх тогтолцоонд бүрэн шилжсэн билээ. Ингэснээр автобус компаниудын орлого өсчээ.Тодруулбал, өнгөрсөн зургаа хоногийн хугацаанд нийтийн тээврийн орлого 15-20 хувиар нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Өмнө нь картаар үйлчлүүлэхээс гадна бэлнээр мөнгөө төлдөг байсан билээ. Гэвч зорчигчид мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, эсвэл урагдсан төгрөг хийх зэргээр зөрчил олонтаа гаргадаг байсан. Иймд, нийтийн тээврийн салбарт багагүй хохирол учирдаг байсан нь картад бүрэн шилжсэнээр засарчээ.

Б.Саруул

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.70.46.216)

    2017-04-11

    Argagvishdee jolooch shalgagch 2ni odoo orlogogvi bolson baix xairtsagtai mongoo taligni avdag bsn biz