Өмнөговь аймаг динозаврын музейтэй болно
- 2017-04-17
- Орон нутаг
- 0
Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн Баянзаг хэмээх газар говь нутгийн онцлогийг харуулсан динозаврын музейг, судалгааны төвийн хамт байгуулахаар болжээ.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Монголын динозавр судлалын хүрээлэн ТББ-ын тэргүүн М.Болорцэцэгээр ахлуулсан АНУ-ын ЗГ-ын харьяа үндэсний паркийн палеонтологич, архитекторч нараас бүрдсэн судлаачдын баг тус аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон аж.
Дэлхийд алдаршсан динозаврын ховор олдворууд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг орчмоос олдсон байна.
С.Наран
Сэтгэгдэл (0)