Өмнөговь аймаг мал эмнэлэгтэй болно

 

        Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Сум дундын мал эрүүл мэндийн төв"-ийн барилгын шав тавилаа.  Оюу толгой ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийн дэмжих сан”-ийн санхүүжилтээр баригдаж буй уг эмнэлгийг есөн сард ашиглалтад оруулах юм байна.

 

"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх "Өмнөговийн зүүн бүсийн сумдуудын дунд орчин үеийн технологи, стандартын шаардлага хангасан шинэ мал эмнэлгийн төвийг бүтээн байгуулах гэж байна. Мал сүргээ өсгөж үржил шимээр нь өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна зэрэгцэн оршиж байгаа томоохон уул, уурхайн компаниудын ажилчдын хэрэгцээг хангахын тулд баригдаж байгаа аж. Цаашлаад өмнөд хөршийн махны болоод мал аж ахуйн асар их хэрэгцээг хангах экспортын шинэ эх үүсвэрийг дэлхийн стандартад тулгаж үйлдвэрлэхэд энэхүү сум дундын мал эмнэлэг чухал үүрэгтэй" гэлээ. Мөн удирдлагуудын зүгээс барилгын ажлыг гүйцэтгэж буй "Билэгт багана" ХХК-г төсөв, хугацаанд нь багтааж ажлаа гүйцэтгэхийг хүслээ.

 

Өмнөговь аймаг, Оюу толгой ХХК хамтын ажиллагааны гэрээг 2015 онд байгуулсны хүрээнд хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байна. Үүний нэг нь тус мал эмнэлгийн төв бөгөөд “Говийн оюу хөгжлийн дэмжих сан”-аас тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)