Солонгос улсад хулгайн гэмт хэрэг үйлдсэн монгол эмэгтэйчүүдийг баривчилжээ

Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн монгол эмэгтэйчүүдийг баривчилжээ.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн мэдээллээр "Монгол улсын иргэн 42 настай эмэгтэй Б, 47 настай эмэгтэй А нар нь Солонгос улсад аялал жуулчлалын ангиллын гурван сарын хугацаатай визтэй ирцгээсэн.

Тэдний гурван сарын визний хугацаа дуусч, эх орондоо буцахаар цаг нь болоход Тэгү хотын худалдаа үйлчилгээний гудамжаар сэлгүүцэж, барааны болон хүнсний дэлгүүрүүдээс санаатайгаар, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ. Хяналтын камеруудын тусламжтайгаар монгол эмэгтэйчүүдийг баривчилжээ. Тэд 10-н удаагийн үйлдлээр хоёр сая вон буюу дөрвөн сая орчим төгрөгийн эд зүйлс хулгайлсныг илрүүлжээ.

Тэдэнд эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэн, түр саатуулан шалгаж байгаа юм байна. Тэд мэдүүлэхдээ эдгээр зүйлсийг гэртээ очоод хэрэглэх гэж байсан гэжээ.

Б.Саруул

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (103.242.47.66)

    2017-04-27

    юун богинохон бодол вэ хөөрхий эх хүн л байлтай энэ хүний хүүхдүүд ай мэдэхгүй...

  • zochin (202.70.46.215)

    2017-04-26

    ulsiin ner gutaasan ichdeggui amitad archaagui

  • (123.143.96.237)

    2017-04-26

    ulsiin ner gutaasan zawaan amitad ve vr hvvhdvvdeesee icheesei

  • Zochin (103.212.116.234)

    2017-04-26

    Busaddaa gai chirsen iim hogiin yumnudas bolj viziin nuhtsul changardgiin.