Хийгээр цэнэглэх станц нь ШТС-ын талбай дээр байрласан нь аюултай байдлыг үүсгэжээ
- 2017-04-28
- Топ сэдэв
- 0
НМХГ шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг ХХК-ийн нийт 22 автомашин хийгээр цэнэглэх станц нь ШТС-ын талбай дээр байрлан үйл ажиллагаа явуулж байгаа нь аюултай байдлыг үүсгэж байгаа аж. Горгаз ХХК, Дашваанжил ХХК-иуд дангаараа буюу өөрийн эзэмшлийн талбай дээр автомашин хийгээр цэнэглэх станц суурилуулсан байжээ.
Шалгалтанд хамрагдсан 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй автомашин хийгээр цэнэглэх станц байршуулан шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Зөрчил гаргасан 13 газар байгаагаас Горгаз ХХК-ийн тав , Тэс петролиум ХХК-ийн дөрөв, Дашваанжил ХХК-ийн гурав, Синчи ойл ХХК-ийн нэг обьект байгаа аж.
Тиймээс цахилгаан хангамжийг хязгаарлаж, таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авчээ. Түүнчлэн Петростар ХХК-ийн нэг, Содмонгол групп ХХК-ийн хоёр, М ойл групп ХХК-ийн хоёр, нийт таван шатахуун түгээх станцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг цахилгааныг нь хязгаарлаж, торгуулийн арга хэмжээ авчээ.
www.unen.mn
Сэтгэгдэл (1)
ÐÑгÑн (202.21.106.110)
Ðдоо л мÑдÑж байгаа Ñм Ð±Ð°Ð¹Ñ Ð´Ð°Ð°. ÐÐ¹Ð¼Ð°Ð°Ñ Ð°Ð¶Ð¸Ð»Ð»Ð°Ð¶ байна ÑÒ¯Ò¯, мÑÑгÑжлийн Ñ ÑналÑÑÐ½Ñ Ð°Ð½.