Хүрхрээ лигийн нээлтэнд оддууд цугларлаа
- 2017-04-29
- Топ сэдэв
- 0
Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ.
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улиралд 10 багийн 200гаруй тоглогчид,11улсын 39 легионер тамирчид өрсөлдөх бөгөөд дээд лигийн түүхэнд хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн шагналын сантай юм.
Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш үндэсний тодотголтой Алтан Жолоо групп, хүнсний манлай үйлдвэр "Арвайн Үндэс" компани Хүрхрээ брэнд гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Хүрхрээ лигийн нээлтийн үйл ажиллагааны нэгэн сонирхол татсан үйл явдал нь хөлбөмбөгийн ногоон талбайд Монголын урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн “Цагаан барс”,”Хөх чононууд” багуудын тоглолт байлаа.
Тоглолтонд эхний гоолыг Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар
оруулж 500.000 төгрөгийн эзэн болж , Цагаан барс баг хожлыг авч 5сая төгрөгний шагналыг гардан авлаа.
Бүтэн улирлын турш үргэлжлэх Хүрхрээ үндэсний дээд лигийн шинэ улирал ийнхүү эхэллээ. Хөлбөмбөгийн үнэнч фанатууд,хөгжөөн дэмжигчидээ ,Хүрхрээ үндэсний дээд лигээ үзэж Монголынхоо хөлбөмбөгөө дэмжицгээе.
Сэтгэгдэл (0)