15.4 сая төл хүлээн авчээ
- 2017-05-01
- Орон нутаг
- 0
Нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Үүнээс: 40.7 мянган ботго, 162.0 мянган унага, 410.4 мянган тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.4 саяар нэмэгджээ.
Улсын хэмжээнд 410.5 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.67 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Хөвсгөл 98795, Архангай 59002, Сэлэнгэ 40467, Төв 37697 аймгууд байгаа аж.
С.Наран
Сэтгэгдэл (0)