Нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа

 

        Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа ажээ.

 

Өнөө өглөө Даланзадгад сумын иргэдэд аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сургуулиар иргэд аймгийн төвийн дөрвөн цэгээс аюулгүй талбайн обьектуудад нүүн шилжсэн.

 

Дадлага сургуульд тус сумын 1-8 дугаар багийн 22680 гаруй иргэн оролцсон нь нийт иргэдийн 94,5 хувьд хүрчээ. Даланзадгад сум нь найман багтай, 24 мянган хүн амтай аж.

 

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)