Монгол ”ЭЛЭГ”-ний сонгууль

2017 оны 6 сард Монгол Улс Шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Энэ бол ард түмний сонгох, шийдвэрт оролцож буй эрхээ эдлэж буй нэг хэлбэр. МАН эсвэл АН гарах нь түмний сонголт учир муудаа л 4 жилийн дараа дахин сонгох боломж нээгдэх тул бас дахин оролдох боломжтой шийдэл.

 

Харин хүний бие нөгөө нэг ЗАПАС эрхтэнгүй гэдэг шиг сонголтгүй бэрхшээлүүд их. Зарим нь өнөөг хүртэл ямар ч шийдэлгүй за жишээлбэл: ТАРХИ, МЭДРЭЛ, ТОЛГОЙ г.м зарим эрхтэй эдгэх, шилжүүлэх зэрэг нь шинжлэх ухааны хувьд ч тэр цаг хугацааны хувьд ч тэр бэрхшээлтэй байсаар л байна. Түүний дотор саяных хүртэл ЭЛЭГ – түүнийг тойрсон өвчлөл бэрхшээлүүд багтаж байсан “байсан” гэх үгийг дахин тодруулж бичиж, анхаарахыг хүсэж байна. Тэр тусмаа В С Вирусын тархалт чимээгүй тахал мэт цөөхөн Монголчуудыг маань зовоосоор л байлаа.

 

Монгол Улсын хувьд В С вирус гэхэд 400 000 орчим мянган хүн өвчлөлтэй байна гэсэн ОУ байгууллагын түүвэр судалгаа гарсан байхыг харахад энэ асуудал нь зөвхөн СОНГОЛТЫН бус МЭДЛЭГ-ийн ЗӨВ МЭДЭЭЛЭЛД тулгуурласан асуудал болон хувирсан байна. Хэдийгээр элэгний 1 2 төвүүд элэгний лаборториуд элэгний эмийг хамгийн хямдаас авхуулаад хямгийн боломжит хөнгөлөлттэй нөхцөл хүртэлх гарч ирж байгаа боловч 2-р үеийн гэгдэх ЖЕНЕРИК / хамгийн энгийнээр хэлэхэд албан ёсны лиценз бүхий томьёололоор 2 3дагч оронд хямд түүхий эдээр хийсэн эм / эмнүүдийн талаарх үнэн худал эсэх нь эргэлзээтэй сонголтуудыг ЭЛЭГ – ийг төөрөөгдүүлэх боллоо.

 

Ердөө 4 -5 жилийн өмнө химийн хоруу чанар, үр нөлөөлөл бага биш эм тариагаар нэг өвчтөн л жилдээ 24 саяаас дээш өртөгөөр В С вирусыг эмчлэх шийдэл байсныг бодвол ХАРВОНИ гэх мэт эмнүүд дэлхийн зах зээлийн ханшаас 98 хувь орчим хямдран хүртээмжтэй болсныг бодоход нэг үеэ дэвшил гарч ирсэн. Гэвч сүлжээний худал хуурмаг мэдээлэл бүхий биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд интернэтээр, энд тэнд ЭЛЭГ – өвчнөөс салгасан шидтэн бөө лам нар, хямд үйлчилгээ харьцуулашгүй тааруухан эмнүүд хэрэглэгчийн бодит үнэн зөв мэдээлэл авах боломжыг нь бууруулж жор бичигчид зарим ёс зүй, мэдлэг дулимаг эмч нараар / мөхөс би ийм явдал болоогүй гэдэгт ихээхэн итгэхийг хүснэ./ урамшуулал олгох нэрээр хэрэглэгчийн эрүүл мэнд цаг хугацааг үрэн таран хийх нь түгээмэл болжээ.

 

Үнэндээ 5-р ангийн Англи хэлний мэдлэгтэй бол элэгний талаарх мэдээлэлийг хамгийн сайн, шилдэг хэн болох талаар шууд мэдэж болно хэмээн салбарын сайд байсан докторын хэлж байсныг санах ахул элгийг сайтар шинжлүүлж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь хамгийн чухал зүйл билээ. Тэр тусмаа халдвар судлалын үндэсний төв, элэгний мэргэжлийн төв / өнөө 3-р эмнэлэгийн урдхан байдаг шиг санаж байна. / зэрэг газруудаас мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь Монгол ЭЛЭГ –ний зөв сонгох эрхийг олгох нь.

 

Монгол хүн гэнэт их бусдын эрх ашгийг хамгаалах нь өөрийнх нь зөрчигдсөн байдаг гэх алдарт үгийг санах дор сүүлийн үед Монгол ЭЛЭГ – т тун чиг хайртай хүмүүс олширсон нь ЭЛЭГ –ний сонгууль дөхсөнийг илэрхийлэх мэт. Уг нь тэртэй тэргүй үр дүн чанарыг хэлж, таны өмнөөс ЧАНАР өөрөө ярих тул нэг ч Монгол хүн эрүүл – Нэг ч Монгол ЭЛЭГ тайван амьдрах чухал байтал АРХАНГАЙН лобби гэх мэтээр улс төржиж ШОУ хийхдээ ЭЛЭГ нь үл ичих ЭРДЭМТЭН, хувь хүмүүс, өөрийнх нь сүлжээний бараа бизнес цэцэглэж байвал Монгол Хүний элэг- ийг барьж идэхээс буцахгүй хүмүүс чанартай зөв сонголт, үр дүнг үгүйсгэн ТВ, ОНС ашиглан тэргүүн технологитой бараг адил хэмээн өөрсдийн бүтээгдэхүүнээ ЗАРСААР л байна.

 

Уг нь заавал аймаг орон нутаг, жалга дов гэлтгүй МОНГОЛ ХҮН БҮРИЙН ТӨЛӨӨХ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ТУСЫН ТУЛД сонголт хийх хэрэгтэй гэдэг шиг ядаж эм, тэр тусмаа элэгний эм, шинжилгээ шийдлээр улс төр, шахалт, лобби, жор баригч эмч нарыг өөртөө татах нэрээр ёс зүйг нь бүү уландаа гишгээсэй гэж бодож ХҮН ТА – Өвдсөн хойноо бус наан нь хамгаалж, хэрэв өвдсөн бол тэр тусмаа элэгний В С вирус туссан бол ядаж мэргэжлийн газарт хандаж, хамгийн сайныг нь хэрэглэж …. тэр амьдралдаа нэг удаа ууж 95-96 хувь үр дүн амлаж байгаа ХАРВОНИ ч юмуу уухаар сонгох гм-р мэдээлэл бүрийг шүүн тунгааж байгаарай. Энэ бол хэн нэгний сурталчилгаа биш – таны элэгт санаа тавьж өөрөө ч бэрхшээлийг нь туулж байсан хүний хувьд зөвлөсөн үгс байсныг тунгаан СОНГОЛТОО мэргэн хийгээрэй.

Эх сурвалж: www.emch.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • эмийн талаар сайн бичээ... (202.9.40.162)

    2017-05-07

    Энэ талаар сайн бичээ - дахиад

  • (202.9.43.65)

    2017-05-06

    songoltgui songuulid songuuli uguh hereg baina uu. buuljis hurmeer uls chini mongol yum daa