Өнөөдөр Ялалтын баяр
- 2019-05-09
- Дэлхий
- 0
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Өнөөдөр дэлхийн II дайн Европ тивд дуусч,цашистын Германыг холбоотны цэргүүд буулган авсаны 71 жилийн ой тохиож байна.Түүхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш ОХУ нэлээд өргөн хүрээнд тэмдэглэдэг. Ялалтын баярт зориулсан цэргийн парад орон нутгийн цагаар 10.00 цагт эхлэх юм.
Дайн эхэлсэн өдрөөс Монгол Улс ЗХУ-ын холбоотон болохоо зарлаж, Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн орон даяар өрнүүлсэн. Энэ хөдөлгөөнд Монголын иргэн бүр идэвхийлэн оролцож тухайн үеийн ДНБ-ийхээ 50 хувийг фронтод илгээж байсан гэдэг.
Эх орны дайны жилүүдэд монголчууд Оросын улаан армид зургаан ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулсан байдаг. Дэлхийн II дайны үеэр фронтод хандив цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний дөрвөн цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30 мянган ширхэг, хүнсний зүйл 600 тонн байсны дотор 27 мянга шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын I армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Нийт бэлэг нь 53.5 сая төгрөг,300 орчим кг цэвэр алт болж, худалдсан барааны өртөг нь 400 саяд хүрчээ.
Б.Цэнгэл
Сэтгэгдэл (0)