Г.Мэнд-Амар шагналын мөнгө сайн үйлсэд зарцуулна гэлээ

 

        “Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын дугаарын хагас шигшээ тоглолтыг өчигдөр / шууд дамжуулсан билээ. 

 

Нэвтрүүлгийн ес дэх дугаарын ялагчаар “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар шалгарлаа. Тэрбээр “Rammstein”хамтлагийн  “Du Hast” дууг дуулж сонирхуулсан. Дугаарын ялагчид мөнгөн шагнал гардуулдаг уламжлалтай. Дуучин Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө сайн үйлсэд зарцуулах тухайгаа хэллээ.
 

Тэрбээр шагналын мөнгөөрөө Нялхсын сувилалд хүүхдийн живх авч өгөх бөгөөд мөн нэг сая төгрөгийг ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг авч өгнө гэв.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • өндөр настан (66.181.189.229)

    2017-06-03

    чи ямар рио тинтотой нийлж хахууль авсан офшорч биш дээ.өгөөмөр сэтгэлтэй байна хүү минь.спаси тебя бог.

  • өндөр настан (66.181.189.229)

    2017-06-03

    чи ямар рио тинтотой нийлж хахууль авсан офшорч биш дээ.өгөөмөр сэтгэлтэй байна хүү минь.спаси тебя бог.