Морьт болон нохойт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэл хотын хэмжээнд морьт болон нохойт эргүүл ажиллаж эхэллээ.

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд 10 морьт эргүүл, 9 нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж буй юм.

Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд ийн морьт, дугуйт болон нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Л.Булганчимэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (202.179.25.110)

    2017-06-05

    МОРИОР ЯАДАГ ЮМ ТЭРНИЙ ОРОНД ДУГУЙ ХАМААГҮЙ ДЭЭР.Өдөржин морин дээр лаглааж суучихаад буухаар хөл өвдөөд хоёрч алхаж чаддаггүй юм байна лээ.За тэгээд морь ч гэж ёстой морио хат сулидаж унахаа шахсан адсаг байдаг хэн тэрийг тэжээж арчилах билээ

  • (202.9.42.145)

    2017-06-02

    мoрьтой ч болж л бна, харин нохойтой эргүүл хийх ямар шаардлага байдаг юм бол?