Л.Баярсайхан: Шувууны томуугаар өвчилсөн хүнийг Бээжинд эмчилж байгаа

        Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмодны боомтын орчим H7N9 вирусийн гаралтай шувууны томуугаар хүн өвчилсөн мэдээлэл гарсан. Тиймээс энэ талаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.БАЯРСАЙХАНААС тодрууллаа.

 

-Өмнөговь аймагтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймагт шувууны томуугаар хүн өвчилсөн гэсэн. Үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Ганцмодны боомтоос цааш 500 метр орчим зайд нутагладаг нэг эрэгтэй шувууны томуугаар өвчилсөн. Хятадын тал шаардлагатай бүх арга хэмжээг авч өвчилсөн хүнийг Бээжин рүү аваачин эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Өөр нэмж өвчилсөн хүн байхгүй.

 

-Тэгвэл Монголд орж ирэх эрсдэл бага гэж ойлгож болох уу?

 

-Мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч ажиллаж байна. Хилээр шувууны гаралтай бүтээгдэхүүн өндөг, тахианы мах зэргийг оруулж ирэхийг түр хугацаагаар хорьсон. Түүнчлэн хил, гааль дээр ариутгал хийх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

 

Р.Цэнд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)