Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна
- 2017-06-12
- Топ сэдэв
- 0
Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг сурталчлах хүрээнд “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Өдөрлөгт харъяа 30 орчим үйлдвэр, компани оролцох бөгөөд Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлнэ. Иргэн та энэ өдрүүдэд ирж цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах бүрэн боломжтой.
Бид таны санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж, цахилгаан дулаантай холбоотой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх болно. Та бүхнийг урьж байна.
Сэтгэгдэл (0)