Сэлэнгэ, Хэнтий аймгийн хоёр суманд түймэр асч байна
- 2017-06-12
- Орон нутаг
- 0
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр түймэр асч байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сум, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол Төв, Дорнод аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраан орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн аж.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.08/ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 48 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагаар /2017.06.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 21 албан хаагч ажиллаж, цурманд оруулсан байна.
Б.Батаа
Сэтгэгдэл (0)