ЭЕШ өгөхөөр явсан хүүхдүүд осолд оржээ

 

        Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр явах замдаа зам тээврийн осолд өртжээ.

 

Осол өнгөрсөн шөнө гарсан бөгөөд ослын  улмаас автомашины жолооч болон зорчиж явсан гурван хүүхэд нас барсан гэх албан бус мэдээ байна.

 

Мөн осолд өртсөн хүүхдүүд ЭЕШ-аа өгөхөөр Дорноговь аймгийн Сайншанд хот руу таксигаар явж байсан аж.

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)