Хотон шувууны хошууг хил нэвтрүүлэхийг завджээ

 

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсын хилээр хууль бусаар олон тооны хотон шувууны хошууг нэвтрүүлэн, бусдад худалдаалахыг завдсан үйдлийг илрүүлэн шалгаж байгаа аж.

 

 

 Шалгалтаар уг хэргийг Увс аймгийн Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ. Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-д болон олон улсын нэн ховор амьтны  жагсаалтад бүртгэгдсэн байдаг.

 

 

 

 

Манай улсад хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг уламжлалтай бөгөөд энэ нь хотон шувуу хорогдох болсон нэг шалтгаан юм.

 

Хотон шувууны хошууны үнэ хар зах зээл дээр 500.000-800.000 төгрөгний үнэтэй байдаг байна.

                                                                 

                                                                                                                                                                  Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Арай ч дээ! (182.160.36.79)

    2017-06-29

    ямар гээчийн " Тас хар " сүнстэй, " Таг сохор " дотортой, " Там үйнгэ " удмын илжирч, ногоорсон өмхийнүүд вэ?