125 суманд тоггүй байгаагийн улмаас шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна

 

        Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. 

 

Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагаггүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг Замын Цагдаагийн Албанаас зөвлөж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)