”МАК” ХХК мэдэгдэл гаргалаа
- 2017-07-05
- Топ сэдэв
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан олон нийтийн сүлжээгээр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн цементийн үйлдвэрийг асар их хэмжээний татвараас чөлөөлөгдсөн, хөнгөлөлт эдэлсэн, мөн цементийн үнэ ханшийг хөөрөгдсөн мэт буруу ташаа мэдээлэл цацагдах боллоо.
“Монголын Алт” (МАК) компани нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Евроцементийн үйлдвэрийг 2017 оны 6 дугаар сарын 9-ны өдөр ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнээ 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цементийн үйлдвэрийн нөхцлөөр тонныг нь 134500 төгрөгөөр (НӨАТ орсон) нийлүүлж эхлээд байна.
Монгол Улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.2-т “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын, улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасан байдаг.
Хуулийн дээрхи заалтыг үндэслэн одоогоос гурван жилийн өмнө Засгийн Газарт хүсэлт гаргасны дагуу ардчилсан нам засаг барьж байх үед буюу Засгийн Газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 190 тоот тогтоолоор Евроцементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн гаалийн татварыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Хуулийн энэ заалт нь шалгуурыг хангасан бизнес эрхлэгч, монголын бүх аж ахуйн нэгжүүдэд тэгш үйлчилдэг. Засгийн Газрын тогтоолын дагуу гаалийн татварын эргэн төлөлт 2017 оны хоёрдугаар хагасаас хийгдэж эхэлнэ.
Иймд “Монголын Алт” (МАК) компанийг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлүүлэх тухай шийдвэр аль ч Засгийн Газрын үед огт гараагүй гэдгийг, мөн цементийн зах зээлд хомсдол үүсгэж, үнэ ханшийг хөөрөгдөхөд хамааралгүй гэдгийг хатуу мэдэгдэж байна.
Улс төрийн өнгө аястай, сонгогч олон түмний сэтгэл зүйд нөлөөлсөн худлаа гүтгэлгээ зогсоохгүй бол нэр төрөө сэргээлгэх талаар хууль сахиулах байгууллагад хандах болно.
“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК
Сэтгэгдэл (3)
(202.179.31.47)
Mongol gazar nutgaa uhaj tunhchihuud tom tom yum yariad baih yum
zochin (202.9.43.102)
UM BOLBOL HUULIIN BAIGUULAGAD SHALGUULNA GEED BH UM..... BVETEEN BAIGUULALTIIG OILGOJ L BNAA,,, VNE HUURUGDUNU GEDEG BJ BGVI..
(124.158.107.6)
MAK XXK dolix xeregtei uyangaagiin xeldeg unen shuu dee nyamtaishir, Nomtoibayar bolon tednii ger bul munguu avaad avsand orohgui shuu dee shudarga ard tumenteigee huvaaj ideh heregtei l dee