“Цаатан фестиваль 2017” наадам болж байна

 

 

Хөвсгөл аймгийн “Далай тур” жуулчны баазад “Цаатан фестиваль 2017” наадам өнөөдөр болж байна. Энэхүү наадмыг цаатан иргэдийн өвөрмөц аж амьдрал, соёл, ёс заншил, бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, тоо толгой нь цөөрч байгаа цаа бугыг хамгаалах зорилготой зохион байгуулагддаг. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээ “Хөвсгөл Мон Трэйвел” компанийн санаачлагаар 11 дэх жилдээ болж буй юм.

 

 

Тус фестивалийн үеэр “Хөвсгөл Монголын Алтан Хоймор” уран зураг, гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатны отогт зочилж, аж амьдралтай нь танилцах аялал зэргийг зохион байгуулж байгаа аж. Мөн Хөвсгөл нуур орчмын аялал, галын наадам, бөөгийн дуудлагын ёслол зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох аж.

 

 

“Цаатан фестиваль” нь “Дэлхийн эвент” танилцуулгад орсон аялал, жуулчлалын томоохон арга хэмжээ юм. 2500-3500 метр өндөрт өргөгдсөн ян сарьдаг уул бүхий алс бөглүү нутагт идээшин дассан, Хөвсгөл аймгийн ой тайга бүхий нутагт гэрийн тэжээвэр цаа бугыг үржүүлдэг билээ. Цагааннуур, Улаан уул, Хатгал сумдад цөөн тооны цаа буга байдаг ажээ.

 

                                                                                                                                                                            Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)