“Эрдэнэс-Таван толгой” компанийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлана
- 2017-07-16
- Топ сэдэв
- 0
Улсын хэмжээнд асч буй 22 түймрийг унтраахад Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” компанийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлэв.
Тус компани нийт 600 гаруй ажилтантай бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдад сэтгэл санааны болон эд материал, хүн хүчний дэмжлэг үзүүлэх ажлаа 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эхлүүлээд байна.
Компанийн хамт олон Онцгой байдлын Ерөнхий газар, Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтын газрын албаны хүмүүстэй холбогдож, хэрэгцээтэй зүйлсийг нь тодруулсны дагуу шаардлагатай зүйлсийг түймрийн бүсэд хүргэж өгөх юм. “Эрдэнэс-Таван толгой” ХК одоогийн байдлаар ажилтнуудынхаа нэг өдрийн цалин, усны сав, явуулын эмийн сан, хоол хүнс, амны хаалт 5000 ширхэгийг хандивлахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
www.unen.mn
Сэтгэгдэл (0)