Дөрвөн түймрийг цурманд оруулаад байна
- 2017-07-17
- Топ сэдэв
- 0
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна.
Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багийн Гүнжийн даваа гэдэг газар гарсан түймрийг өчигдөр буюу энэ сарын 16-нд бүрэн унтрааж “Хандгай нуруу” ойн нөхөрлөлд хүлээлгэн өгсөн.
Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газруудад гарсан гурван түймэр, Булган аймгийн Гурванбулаг сумын “Усны ам” гэдэг газар гарсан нэг түймэр, нийт дөрвөн түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын түймрийн голомтод 0.9 мм хур тунадас 01:00 цаг, Хүдэр суманд 0.3 мм хур тунадас 20 минут, Мандал суманд 4 мм хур тунадас 20 минут, Төв аймгийн Батсүмбэр суманд 0.5 мм хур тунадас 20 минут, Эрдэнэ суманд 0.9 мм хур тунадас 20 минут, Булан аймгийн Сэлэнгэ суманд 0.7 мм хур тунадас 01.00 цаг, Гурванбулаг суманд 1 мм хур тунадас 20 минут тус тус орсон байна. Мөн хангайн уулархаг бүс нутгаар 2017.07.17-ны хур тунадас орох төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)