Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

Соёлтой аялахыг уриалж байна

        Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах ёс зүйн дүрмийг гаргаж, мөрдөж эхлээд байна  . Уг дүрмийг  БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслөөс хамтран гаргажээ.

Уг дүрэмд  дараахь асуудлуудыг тусгасан байна.

  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт  аялж, амрахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дүрэм, журмыг чанд мөрдөн зөвхөн зөвшөөрөгдсөн отоглох цэг, жуулчны баазад  байрлах;          
  • Аялагчид нь жуулчны бааз, гэр буудал, отоглох цэгийн дотоод дүрэм журам, ариун цэвэр, үйлчилгээний стандарт шаардлагын талаарх санамжийг чанд дагаж мөрдөх;
  • Газар хөндөх, ухах, мод огтлох, гол горхи,нуурын усыг бохирдуулах, ил гал гаргах, ил задгай бие засах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх;
  •  Ёс зүйгүй үйлдэл  хийсэн бусад аялагчдад  шаардлага тавих, үлгэр дууриал үзүүлэх
  • Хог хаягдлаа ангилан ялгаж зориулалтын уут, саванд цуглуулан авч явах,  зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяж хэвших, нутгийн иргэдийн хог хаягдлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хүндэтгэх,
  • Автомашины цонхоор  ундаа усны сав, архины шил,бусад хог хаяхгүй байх
  • Үдшийн 23.00  цагаас өглөөний  07.00 цагийн хооронд хөгжим хэрэгсэл ажиллуулах, чанга дуу чимээ гаргах, архидан согтуурах, машины дуут дохио хэрэглэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх;
  • Нутгийн онцлог, ёс заншил, уламжлалт зан үйл, байгалийн болон түүхийн дурсгалт зүйлсэд  хүндэтгэлтэй хандах,
  • Ховор ан амьтан, ургамал, биологийн төрөл зүйлсийг хайрлан хамгаалах;   
  • Нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих худалдан авалт хийх, орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахыг эрхэмлэх

Ирсэн зочид буцахад эх дэлхий хэвээрээ үлдвэл
Эргээд ирэхэд тань далай ээжий баяртайгаар угтах болно.
Хөх сувд Хөвсгөл далайдаа ёс зүйтэй аялцгаая.

 

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Би (122.201.28.14)

    2018-07-19

    Хөвсгөл аймагийн Хатгал тосгон Жанхай амралтын газар бол монголын болон гадаадын аялал жуулчлалын том бааз байх ёстой тэр ч утгаараа цэвэрхэн сайхан байх ёстой. Энэ зун очсон чинь юун цэвэр агаар энэ тэр нил хог бөөн тоос шороо энэ бол арай биш байсаан.

  • ЗОЧИН (122.201.26.13)

    2017-07-21

    ХӨВСГӨЛ НУУРЫН АМРАЛТЫН ГЭРҮҮД НЬ МАШ ҮНЭТЭЙ ЮМ АА ,үүнийг стадарт тогтоож шалгаад үнийг ил бичиж танилцуулах хэрэгтэй. Гадаадын хүн хармагц үнийг нэмээд байх юм. Зарим гэр нь тааруухан байна шүү