Их аварга Хакухо 39 дэх удаагаа эзэн хааны цом хүртлээ
- 2017-07-24
- Топ сэдэв
- 0
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Нагоя хотноо болсон зуны тэмцээний сүүлийн өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Харүмафүжиг давснаар 14 даваа, нэг унаатайгаар башёг өндөрлүүлээ. Хакүхог башёгийн 11 дэх өдөр сэкиваке Митакүми давсан юм.
Долдугаар сарын тэмцээнийг Болгарын бөх Аояама 13 даваатай өндөрлүүлсэн бөгөөд тэрбээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн хамгийн ойрын ганц өрсөлдөгч байв.
Харүмафүжи Д.Бмябадорж 11, озэки Такаясү 9 даваатай өндөрлүүлсэн бол озэки Гоэйдо 7 даваатайгаар башёг дуусгалаа. Харин аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас дундаас башёг орхисон.
Сэтгэгдэл (0)