Монголбанкны удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн болж байна
- 2017-07-24
- Топ сэдэв
- 0
Монголбанкны баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн Увс аймгийн Улаангом хотод 2017 оны 7 дугаар сарын 22-25 ны өдрүүдэд болж байна. Монголбанкны Ерөнхийлөгч тэргүүтэй, Төв банкны удирдлагууд, албан хаагчид оролцож буй тус зөвлөгөөн ньМонголбанкны Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 5 шинэчлэлийн хүрээнд 2017 оныг “Орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах” жил болгон зарласантай холбогдуулж анх удаа зохион байгуулагдаж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн болоод Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, эерэг хүлээлтүүд үүсэж эхэлсэн ч цаашид хийх ажил, шийдэх асуудал цөөнгүй байна. Монголын эдийн засаг, 3 сая хүний сайн сайхан байдал цаашид хэрхэх вэ гэдэг нь бид банкны тогтолцоогоо хэр эрүүл бөгөөд найдвартай байлгаж чадах вэ, мөнгөний бодлогоо хэр оновчтой хэрэгжүүлж чадах вэ гэдгээс ихээхэн шалтгаална гэдгийг цохон тэмдэглээд, банк санхүүгийн системийн хуулийн өөрчлөлтүүдийг оновчтой хийх, Төв банкны засаглалын тогтолцоог сайжруулах, илүү оновчтой бүтэц зохион байгуулалттай болгох, боловсон хүчнийхээ мэдлэг, ур чадавхийг тогтмол дээшлүүлэх, дэвшилтэд техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, бусад төрийн болоод олон улсын байгууллагуудтай хэрхэн харилцан үр ашигтай хамтран ажиллах вэ гэх зэрэг олон ажлууд байгаа талаар хэлээд үүнээс гадна зах зээлийг үнэн бодит мэдээллээр хангах, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдээ олон нийтэд зөв ойлгуулж тайлбарлахын чухлыг тайлбарлалаа.
Баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, Баруун бүсийн Монголбанкны салбаруудын зохион байгуулалт, хяналт шалтгалтын ажил, эрсдэл аюулгүй байдлын асуудал, бүртгэл тооцоо, эмиссийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд болж байна.
Монголбанк 2017 оны 1-р улирлаас эхлэн орон нутаг дахь нийт 17 салбар, хэлтэс тус бүрийг хамран бүсчилсэн болон хэсэгчилсэн сургалтуудыг сар бүр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад арилжааны банкуудын орон нутаг дахь салбар тооцооны төвүүдийн удирдлага, ажилтанууд мөн иргэд, хүүхэд залуусыг өргөнөөр хамруулж ирлээ. Үүний үргэлжлэл болгож ийнхүү бүсийн удирдах ажилтаны зөвлөгөөнийг хийж байхаар болсон бөгөөд төвийн болоод зүүн, говийн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнийг ирэх саруудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.
www.unen.mn
Сэтгэгдэл (1)
Ð¥Ó©Ó©ÑÑ Ð¸Ð¹ дөө (43.242.243.171)
ÐаÑÑÑÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ Хан -Ð¥Ó©Ñ Ð¸Ð¹ ÑÑлÑÐ½Ñ Ð°Ð° ÑÐ°Ñ Ð¸Ð»Ð³Ñн наадамд оÑолÑÐ¾Ñ Ð³Ñж Ð·Ð¾Ñ Ð¸Ð¾Ð½ байгÑÑлж байгаа ÑÐ´Ð¼Ð°Ð³Ñ Ð°Ð½ аÑга Ð½Ñ ÑÑÑ.