Булганд их хэмжээний мөндөр орж, иргэдэд хохирол учрууллаа
- 2017-07-25
- Орон нутаг
- 0
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр өнөө, маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа. Өчигдөр л гэхэд Хөвсгөл болон Булган аймгийн зарим нутгаар их хэмжээний мөндөр орж зам эвдэрсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас Булган аймаг явах замд мөндөр орсны улмаас шавар, мод зэрэг зүйлс зам руу урсан орж осол гарах нөхцөл бүрджээ. Тиймээс тухайн орон нутгийн замаар зорих иргэдийг анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороотой, цаг агаар сэрүүн байна. Өнөөдөр төвийн болон зүүн бүсийн нутгаар дуу цахилгаантай бороо орно. Иймд дахин мөндөр буух эрсдэлтэй гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)