Монголын нийт мал сүргийн тоо 80 сая хол давжээ
- 2017-07-25
- Топ сэдэв
- 0
Улсын хэмжээнд өнгөрсөн жил 61.5 сая мал тоологдож 600 мянга гаруй мал хорогдсон гэх албан тоо гарсан билээ. Харин энэ жил 21.9 сая төл хүлээн авснаар нийт мал сүргийн тоо 80 сая хол давсан байна. Тодруулбал, улсын хэмжээнд энэ онд 66 сая мал өвөлжих төлөвтэй байгааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлжээ.
Салбарын яамнаас өгч буй мэдээллээс харахад Монгол Улс жилдээ 10 гаруй сая толгой малыг дотоодынхоо хүнсний хэрэгцээнд ашигладаг гэж байна. Мөн өнөө жил зуншлага тааруу гандуу байгаа тул дотоодын махны хэрэгцээнд зориулж 14 сая мал бэлтгэх урьдчилсан төлөвлөгөө гаргажээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)