​Цэцэрлэгийн цахим бүртгэлд 5374 хүүхэд бүртгүүлээд байна

“Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Долдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас хойш цэцэрлэгийн цахим бүртгэлд 5374 хүүхэд амжилттай бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт шинээр элсэх 35 000 гаруй хүүхэд байгаагаас 12 000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой байгаа гэнэ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Иргэд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр тусдаа зүйл байгааг анхаарах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн бөгөөд цэцэрлэгт шинээр элсэх буюу энэ жил 2 нас хүрч байгаа хүүхэд багачуудыг цахим элсэлтэнд хамруулах бол бүртгэгдэж, хүмүүжиж байсан цэцэрлэгтээ намраас анги дэвшин суралцах хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах юм байна.

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 24-ний хооронд зохион байгуулагдана. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулах юм.

Цахим бүртгэлд хамрагдах боломжгүй хүүхдүүдийг наймдугаар сарын 10-наас эхлэн бүртгэл хийх багш, аргазүйч нар цэцэрлэгүүд дээр ажиллаж бүртгэж авах ажээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд явуулах сугалааны талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Хэрвээ тухайн цэцэрлэг даац хэтэрсэн тохиолдолд сугалаа явагдана. Сугалааг санамсаргүй аргаар зохион байгуулна. Сугалааны үнэн зөв, ил тод явагдах эсэхийг Кибер аюулгүй байдлын газар, ТЕГ-аас тухайн үед нь шалгана” хэмээн мэдэгдсэн юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Чука (43.242.242.182)

    2017-07-27

    Би зээ охиноо бүртгүүлэх гээд сайт руу орсон чинь бүртгэлгүй регистр гээд байх юм. Одоо 2 нас 8 сартай хүүхэд бүртгүүлэх гэсэн юм. 2,8 тай хүүхэд 2 настайдаа ормоор юм. завсарт нь хавчуулагдаж байгаа хүүхдийн эрх ашгийг яаж бодож тооцоолж гаргасан юм бол доо. 2 настайд орохгүй 3 настайд ч орохгүй хүүхдүүдийг яах вэ хариу 88134151 утсаар өгч туслаач.

  • Ээж (202.55.191.194)

    2017-07-26

    2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр орох хүүхдүүд л цахим бүртгэлд хамрагдаж сугалаанд орох юм байна. 35000-с 12000 нь азтайд тооцогдоно. Өмнөх жилүүдэд сугалаа таараагүй олон мянган хүүхэд тэр чигээрээ цэцэрлэггүй л байгаа. Шинээр баригдсан, борлогдохгүй байгаа орон сууцнуудын 1-2-р давхрыг улсын цэцэрлэг болговол мянга мянган үрс баярлах байх даа.