Хашааны газар нь 400 ам метр бол зээлд хамрагдах боломжтой боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн  урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилгоор хүсэлт хүлээн авах шинэ төвүүдийг Баянхошуу, 32-ын тойргуудад нээж ажиллуулж эхэлсэн. 

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 500 м2-аас доошгүй байна гэж заасан. Түүнчлэн банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.

Санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газрын хэмжээ журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх явдал гарч байгаа аж. Иймээс олон иргэнээс газрын хэмжээг багасгах хүсэлт ирүүлсэн байна. Иргэдийн энэхүү хүсэлтийг харгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд журмандаа өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 400м2 болгон бууруулсан байна. Ингэснээр илүү олон өрхийг энэ хөтөлбөрт хамруулах боломж бүрдэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (139.5.217.120)

    2017-07-29

    Урьдчилгааны 20 сая төгрөгөөр 100 саяын хашааг хуурч авах луйвар шиг санагдаад байна

  • (43.228.129.161)

    2017-07-28

    400 -аас доош газартай нь яах юм бэ нэмж газар олгох юм уу аль эсвэл хохь чинь гээд хаяах уу ингэж новширч болохгүй шүү ард түмний алгын чинээн газрыг яаж хулхдаж авах бодохоос ард түмнээ бодсон шийдвэр гаргадаггүй,,,700-аас дээш газартай хүмүүсийг хуульд зааснаас илүү газартай байна гээд хурааж авах хэрэгтэйш дээ шударга л байл даа аль эсвэл эсрэгээр урамшуулах юм болов уу харин 0,5 доош газартай байвал байрны үнийг нь буулгах хэрэгтэйш дээ үгүй бол зөрүү газрыг нь нэмж олгож өгчээ үүнийг шийдвэрлэж өг