​Улсын арслан Ц.Содномдорж бөхийн спортод хөтөлсөн багшдаа азарга адуу, таван сая төгрөг бэлэглэжээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Цэдэвийн Содномдорж ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ.

Арслан цолны мялаалгын наадам өчигдөр буюу энэ сарын 27-түүний төрлөх нутаг болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд ёслол төгөлддөр болж өнгөрлөө. Ц.Содномдорж арсланд ангийнхан нь азарга адуу бэлэглэсэн байна. Мөн Ц.Содномдорж арслан бөхийн спорттой амьдралаа холбоход нь чухал нөлөө үзүүлсэн “Монгол газар” клубийн дасгалжуулагч Мөнхсүх багшдаа азарга адуу, таван сая төгрөг бэлэглэж, хүндэтгэл үзүүлжээ.

Түүнчлэн Улсын арлсан Ц.Содномдоржид аймаг орон нутгийн зүгээс 30 сая Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөлөөс 33 сая тус тус бэлэглэжээ.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • БӨХ СОНИРХОГЧ (122.201.22.137)

    2017-07-30

    ЗӨВ ДӨӨ ХӨ ӨМНӨ ХЭН БАЙСНАА МАРТАЖ ИХ ЗАН ГАРГАЖ БОЛОХГҮЙ АРД ТҮМНИЙ ХҮНДЭТГЭЛИЙГ ДААЖ ИРЭХ ЖИЛИЙН НААДАМААР АВАРГА БОЛЖ ТҮМЭН ОЛНОО БАЯРЛУУЛЛАХАА МАРТАВАА

  • (46.236.77.248)

    2017-07-29

    yasan ih mungutei yum dee huurhiii