Ч.Давааням: Аяллын хөтөч гэдэг гадаад хэл мэддэг болгоны хийчих ажил биш
- 2017-08-07
- Топ сэдэв
- 0
“Хөтөч Даваанаа” компани Монголд хоёрхон байдаг унтлаганы автобусаар ОХУ-ын Байгаль нуурт аялуулж эхлээд байгаа юм. Тус аяллын хөтөч Ч.Даваанямтай ярилцлаа.
-Унтлаганы автобусаар аялах нь аялагчдад хэр тухтай вэ?
-Монголд одоогоор хоёрхон унтлаганы автобус жуулчин тээвэрт үйлчилдэг. Манай компани Байгаль нуурын чиглэлд унтлаганы автобусаар 4 шөнө 4 өдрийн аяллыг зохион байгуулж эхлээд байна. Байгаль нуур руу авто замаар нийт 1600 гаруй километр замыг туулж очдог. Унтлаганы автобусаар аялах нь аялагчдад илүү тухтай байдаг.
-Дандаа унтаад л явдаг, сууж болдоггүй гэсэн үнэн үү?
-Хүмүүс энэ талаар их асуудаг. Энэ бол ташаа ойлголт юм. Аялагч хүссэн үедээ унтаад, суугаад явж болдог.
-Байгаль нуурын аяллын хөтөлбөрөө танилцуулаач?
-Энэ зун Байгаль нуурын үзэсгэлэнт зүүн эрэг рүү аялал зохион байгуулж байна. Хүмүүс Байгаль нуур руу аялахдаа сэтгэл хангалуун байдаг. Аялал Улаанбаатар хотоос гараад дөрвөн шөнө, дөрвөн өдрийн хугацааг зарцуулдаг. Хотоос гараад замдаа авто зам дагуу Сэлэнгэ аймгийн нутаг дахь Ээж модонд хүслээ шивнээд цааш явна. Мөн Сайхны хөтөлөөр орж Монгол орныхоо байгалийн сайхныг үзэж сонирхоод Монгол Оросын хилийг давна. Маргааш нь өглөөний цайгаа Улаан-Үд хотод уугаад Байгаль нуурт очдог. Байгаль нуурт өндөр зэрэглэлийн “Авангард”, “Байкалская Солянка” зэрэг жуулчны баазад буудаг. Жуулчны бааз 24 цагийн WIFI-тай, өрөө бүр халуун хүйтэн ус, душтэй. Аялагчид Байгаль нуурт хоёр өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн. Улан-Үд хоттой танилцах аялалаар “Ринбүчи багш” хийдээр зочилж Улан-Үд хотыг бүхэлд нь харж Үд гол, Сэлэнгэ мөрний бэлчрийг хардаг. Мөн төв талбай, Арбатын гудамжаар зугаалж дурсгалын зурагаа татуулаад, худалдааны төв, захаар орж худалдаа хийдэг. Буцахдаа Иволгин дацантай танилцаж, эргэл мөргөл хийгээд Итгэлт хамбад бараалхдаг.
-Замын зардал хэд орчим болох вэ?
-Унтлаганы автобустай гээд бусдаас өндөр үнэтэй биш. Үнийн хувьд бусад аяллын компаниудын үнээс арав, хорин мянган төгрөг л илүү төлдөг. Энэ багахан үнийн зөрүүгээр аян замын ая тухыг авах юм.
-Өөр чиглэлд аялагч авч байгаа юу?
-Бусад аяллын компаниудын адил Манжуур, Бээжин, Утай чиглэлд аялал хийнэ. Мөн дотоодын аяллаар Дундговь, Өмнөговийн чиглэлд ирэх есдүгээр сараас унтлаганы автобустай аяллыг хийхээр жуулчны баазтай гэрээгээ хийчихсэн. Говийн аялалаар байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Бага газрын чулуу, Цагаан суврага, Говь гурван сайхан уулын Ёлын амыг үзэж сонирхох болно. Мөн Дундговь, Өмнөговь аймгийн төвөөр орж музей, цэцэрлэгт хүрээлэнгээр нь зочилно. Аялал ажлын бус амралтын өдрөөр хийгдэх учраас говийг үзэхийг хүссэн хүн бүр явах боломжтой. Одоогоор аяллын бүртгэлээ хийж байна.
-Сүүлийн жилүүдэд хүмүүс Байгаль нуур, Улан-үд, Итгэлт хамбын аялалд их явдаг болж. Үүнийг дагаад аяллын чанарын талаар сайн, муу зүйл их л сонсогддог. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Бизнес хийх орон зай хаана байна тэнд хэн ч гэсэн өөрийн орон зайг бий болгохыг хүснэ. Сүүлийн жилүүдэд хүмүүс Байгаль нуурын чиглэлд аялж амрах нь их болсон. Монголоосоо хил гараад хамгийн ойр зайд, хямдаар, байгалийн сайханд амрахыг хүн бүр хүснэ шүү дээ. Яваандаа сайжрах байхаа.
Аялалд хөтөчийн үүрэг хэр чухал вэ?
-Аялал хөтөлбөрт заагдсаны дагуу амжилттай, сэтгэл хангалуун болоход хөтөчийн үүрэг чухал байдаг. Гэхдээ уучлаарай, гадаад хэл мэддэг хүн бүрийн хийдэг ажил биш гэдгийг шуудхан хэлчихье. Хөтөчийн ажил хэсэг бүлэг хүнийг хариуцаад буух буудалд нь буулгаад идэх хоолыг нь идүүлээд явдаг биш юм. Тухайн аялалд хамрагдсан хүн аяллаас их зүйлийг хүлээдэг. Тиймээс аяллыг үр дүнтэй, дурсамжтай, сайхан болгохын тулд хөтөч хүн тухайн газар орныхоо талаар мэдлэгтэй байхаас гадна маш өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Аяллын явцад янз бүрийн зүйл тохиолддог. Тиймээс тэр бүрт тохирсон “жор”-ыг найруулж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.
-Аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, захиалгыг хаана хандаж өгөх вэ?
-Аяллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88084560 утсаар холбогдон авч болно.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл (2)
(202.131.245.69)
ÐÐ½Ñ Ñ Ò¯Ò¯Ñ Ð½Ð¸Ð¹ Ñ Ó©ÑÓ©Ñ Ñ Ð¸Ð¹Ð½Ñ Ð³Ñж ÑÑ ÑайÑÑн
зоÑин (103.57.93.11)
ТÑÐ½Ð³Ð¸Ñ ÐºÐ¸Ð½Ð¾ÑеаÑÑÑн ÑÐ°Ð½Ñ Ñ Ð¾Ð¹Ð½Ð¾, гал зÑÑÑ ÑÑÑдаа 2 Ó©ÑÓ©Ó© Ð±Ð°Ð¹Ñ ÑÒ¯ÑÑÑÑлүүлнÑ. 99041126