Л.Аваадорж: Засгийн газрын үйл ажиллагаанд хэт оролцдог, чиглэл өгдөг байдлыг халах нь зүйтэй
- 2017-08-04
- Орон нутаг
- 0
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.04) Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зохион байгуулав.
Сүхбаатар аймгийн Дарьганга сум 3024 хүн амтай, 4 багтай. Өнөөдрийн бүсчилсэн хэлэлцүүлэгт нийт 130 орчим хүн оролцлоо. Дэгийн дагуу төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэний дараа асуулт, хариулт өрнөж, иргэд саналаа хэлсэн юм.
Тухайлбал, орон нутаг дахь улстөржилтийг хязгаарлах, хориглох заалтуудыг Үндсэн хуульд тусгах, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тогтолцоог боловсронгуй болгох, орон нутгийн хөгжлийн ялгааг арилгах үүднээс жигд хөгжүүлэхэд хуульд тодорхой заалтуудыг төсөлд нэмж тусгах боломж байгаа эсэхийг тодруулж байлаа. Дээрх асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулт өгч, төсөлд тусгагдаагүй асуудлыг саналын хуудас бөглөхдөө нэмж бичиж өгөх боломжтойг дуулгасан.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах, Засгийн газар үндсэн чиг үүргийн 5 яамтай байх, Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулах гэснийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн Л.Аваадорж, сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагаанд хэт их оролцдог, чиглэл өгдөг байдал хэрээс хэтэрсэн. Энэ байдлыг засч, чиглэл өгдөг эрхийг хасах нь зөв гэлээ.
Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн иргэн Т.Батбаяр, УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулах асуудлыг дэмжиж байна. Хуулийг хэлэлцэх хугацаа уртасна гэдэг нь хуулийн чанарт эерэгээр нөлөө үзүүлнэ хэмээн онцолсон юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг талаарх хэлэлцүүлэг Дорнод аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл (2)
иÑгÑн (139.5.217.222)
ÐÐШ ÐÐÐСÐРСÐÐÐÐ ÐÐÐÐÐ. УÐÐ¥, ÐÐ Ó¨ÐÐ¥ÐÐÐÓ¨ÐЧ ÐÐСÐÐÐÐ ÐÐÐРЫРҮÐÐ ÐÐÐÐÐÐÐÐÐРХÐТ ХУТÐÐÐÐÐÐ, ТҮҮÐÐÐ ÐҮТÐÐÐЧ, ÐÐÐ ÐÐÐÐСÐÐ, ШÐÐÐÐÐРТÐÐ ÐÐÐÐÐÐЫРÐÐÐÐÐÐУУÐÐÐ¥ ЯÐÐÐÐ ÐÐÐСÐÐÐ ÐÐÐÐÐÐÐ ÐÐÐ¥ÐСТÐÐ ÐÐÐÐÐÐ¥ ÐЬ ЧУХÐÐ
иÑгÑн (139.5.217.222)
ÐÐШ ÐÐÐСÐРСÐÐÐÐ ÐÐÐÐÐ. УÐÐ¥, ÐÐ Ó¨ÐÐ¥ÐÐÐÓ¨ÐЧ ÐÐСÐÐÐÐ ÐÐÐРЫРҮÐÐ ÐÐÐÐÐÐÐÐÐРХÐТ ХУТÐÐÐÐÐÐ, ТҮҮÐÐÐ ÐҮТÐÐÐЧ, ÐÐÐ ÐÐÐÐСÐÐ, ШÐÐÐÐÐРТÐÐ ÐÐÐÐÐÐЫРÐÐÐÐÐÐУУÐÐÐ¥ ЯÐÐÐÐ ÐÐÐСÐÐÐ ÐÐÐÐÐÐÐ ÐÐÐ¥ÐСТÐÐ ÐÐÐÐÐÐ¥ ÐЬ ЧУХÐÐ