Геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн түргэн шуурхай, бодитоор хүлээн авна

 

Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги системийг Австрали улсаас тус улсад хэрэгжүүлж буй АМЕР төслийн удирдагч, мэргэжилтнүүд АМГТГ-т хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жон Ландтрая зэрэг албаны бусад хүмүүс болон 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

АМГТГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай, бодитоор хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги  (МонГеоКат)  системийг  2017 оны 4 дүгээр улирлаас эхлэн ашиглах гэж байна. 

МонГеоКат системийг Австрали Улсын Засгийн Газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Австрали - Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP)-ийн тусламжтайгаар “Оюуны цоморлиг импекс” ХХК хөгжүүлсэн.

Англи, Монгол хэл дээрхи энэхүү системийг интернетэд холбогдсон дурын хэрэглэгч дараах цахим хуудсанд хандан ашиглах боломжтой боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mnj (49.0.165.5)

    2017-08-22

    Б.Баатарцогтыг зайлуул.Монголын эрдэс баялагаар тоглосон нөхөр