Ж.Эрдэнэбат: Нэг л хүнээс нэг төгрөг авч томилгоо хийсэн бол Ерөнхий сайдаас сайн дураараа огцорно

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хэрвээ би нэг л хүнээс нэг төгрөг авч томилгоо хийсэн бол Ерөнхий сайдаас өөрөө сайн дураараа огцорно. 800 тэрбумын концессын асуудалд манай Засгийн газрын зүгээс хамаатай хоёр л асуудал байгаа.

Нэг нь Дорноговь аймгийн зам, Хоёрт Хан-Уул дүүрэг дэхь 300 ортой эмнэлэг барих юм. 

 

Өмнөх засгийн үед байгуулагдсан концессын мөнгөний хэмжээг багасгаад зургаан концессоос 50 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ бол 50 цэцэрлэг барих мөнгө. 

 

Энэ шийдвэрийг хууль зөрчсөн байна гэсэн байна. Хууль хүчний байгууллагын асуудлыг сөхөж тавьсан байна. Үүнийг бүх гишүүд мэдэж байгаа.

Засгийн газрын болон миний зүгээс хэн нэгнийг тагнаж чагнасан зүйл байхгүй" гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.24.211)

    2017-09-04

    Бүх албан тушаалыг үнэлчихсэн, тэр мөнгөө яаж төлөх мэ гээд олон хүн гүйж байсныг үгүйсгэж байгаа юм чинь Биднийгээ худалдахад бэлэн байна гэсэн үг. Энэ бол хужаа гаралтай хүмүүсийн нийтлэг дүр төрх юм.