Өнөөдрөөс Энх тайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхээр жолооч нар маргаашнаас эхлэн буюу Есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож эхлэх аж. 

Нийслэлийн удирдлагууд энэ сарын 15-наас эхлэн төв зам загуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг гаргаж байсан. Гэвч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү шийдвэрээ эргэн харж, ард түмний санал бодлыг сонсох хэрэгтэй хэмээн үүрэгдэж байсан. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу дахин судалгаа хийснээр энэхүү шийдвэрээ цуцалсан байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • kk (124.158.92.27)

    2017-09-01

    herev nuulgej chadahgui bol zaigaa tavj og zorigtoi hunee songoe

  • kkk (124.158.92.27)

    2017-09-01

    zahuudiig hurdan nuulgeechee henees aigaad baigaa um be

  • zochin (59.153.115.207)

    2017-09-01

    Ogtsom tenegtsenee oilgoson bol terbum tugruguu tuluud ogtsroh urguduluu ugsun ni deer ba

  • aaguu (66.181.185.95)

    2017-08-31

    hairan terbum tegreg hen hariutslaga huleeh yum be

  • зочин (202.9.40.108)

    2017-08-31

    буруу шийдвэр гаргаж иргэдээ бухимдуулан өөрөө ч эвгүй байдалд орлоо

  • Зочин (66.181.160.75)

    2017-08-31

    Сая гурван зуун хүний амьдралын хэмнэлийг үрж,цаг,зав,хөрөнгө мөнгө,сэтгэл санааны их гарц учруулсан хор хохирол бүхий ийм хувилбар санаачилсан,дэмжсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох,нийтэд мэдээлэх хэрэгтэй байна