21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2015 оноос “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

 

Тэгвэл уг төслийн хүрээнд салбарын албан хаагчдыг мэргэшүүлэх 2 дахь шатны сургалтыг 2017 оны 9-р сарын 09-нөөс 10-р сарын 11-н хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн 21 аймгаар бүсчлэн зохион байгуулж эхлээд байна.

 

Сургалтад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын удирдлагын захиргаа, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын гээд нийт 735 албан хаагчид хамрагдаж байгаа юм. 

 

Дашрамд дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдыг Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг өмнө нь 2016 онд хийж байсан бөгөөд 742 албан хаагчдад амжилттай зохион байгуулсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)