Өлзийт голын сав дагуу хууль бусаар алт олборлох гэж байсан компанийн үйл ажиллагааг таслан зогсоолоо
- 2017-10-03
- Байгаль орчин
- 1
Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласаар ирсэн юм.
Тэгвэл уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг ажлын хэсгийн дүгнэлтээр зогсоолоо. БОАЖЯ, УУХҮЯ, АМХЭГ, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм.
Хэрэв тус газар олборлолт эхэлсэн бол Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд аюул учрах эрсдэл үүсэх байсан бөгөөд уул уурхайн олборлолтыг ийн таслан зогсоожээ.
Сэтгэгдэл (1)
Жаргал (66.181.184.29)
Байгаль орчин аялал жуулчлалын яам өнөөдөр үндсэн чиг үүргийн хүрээнд бодлого боловсруулж түүгээрээ дамжуулж уул уурхай байх байхгүйг шийддэг болохоос хааж торгодог газар биш баймаар юм. Мөн дээрээс дан мэргэжлийн бус сэтгэлгүй нөхдүүдээр дүүрсний нэгэн жишээ Японы эрдэмтэн Монголд ирээд Байгаль орчин аялал жуулчлалын яамны нэгэн газрын даргаас Бичил биетний асуудлаар санал зөвлөлдөх гэсэн боловч асуудал мухардлаа гэнэ. Яагаад гэж үү нөгөө дарга нь бичил биетэн гэж юу байдгийг мэдэхгүйд хамаг учир нь байна гэнэ. Биологийн олон янзын байдал устаж үгүй болж зөвхөн уул уурхайгаар хөөцөлдсөний гор гарч байна даа яана даа яана.