Нийслэлийг “тансаг” үнэрээс салгах ганц л сонголт байна
- 2017-10-13
- Байгаль орчин
- 9
Хотын баруун зах руу алба, амины ажлаар явах бүрт Таван шараас өнгөрмөгц хамар ам сэтлэм болж, машин тэрэгнийхээ цонхыг хаахаас аргагүйд хүргэдэг Төв цэвэрлэх байгууламжийн “тансаг” үнэр нийслэлийн төвийн урд хэсгээр ч сэнгэнэдэг болжээ. Үүнийг үе үеийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар мэдэрдэг болсноор асуудлыг шийдэх биш харин ч сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, санал цуглуулах сэдэв гэж үздэг болсон бололтой юм. Энэ хардлагыг төрүүлэх хэд хэдэн баримтыг дор дурдъя. АН-ын Засгийн газрын гишүүн БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ 2014 оны намар Турк улсын “NHС” компанитай шинэ цэвэрлэх байгууламж барих яриа хэлцэл хийж, гарын үсэг зурсан төдийгүй “Сивил инженеринг” компаниар зураг төслийг нь хийлгэж, 33 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар тооцоолуулж байжээ. Морингийн даваа орчимд барьж байгуулах шинэ цэвэрлэх байгууламжийн шавыг тавьж, барилгын ажилд нь Яармаг, Нисэх хавийн ажилгүй хүмүүсийг дайчилж, өндөр цалин хөлс олгох тухай сайд асны өгсөн ярилцлага нэгэн сайтад хадгалаастай байгааг олж үзлээ. Удалгүй тавьсан шав нь газрынхаа хөрсөнд шингэж, зураг төсөл нь хэн нэгний ширээний буланд мартагдсан байна. Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цэвэрлэх байгууламж дээр өөрийн биеэр морилон саатаж, мөн л шинээр барих тухай мэдэгдэж, хамар ам, нүхтэй болгоноо таглан байж “Засгийн газрын цаг”-аа нэг удаа тэнд өнгөрөөсөн ч бас л таг чиг.
Хотын баруун зах руу алба, амины ажлаар явах бүрт Таван шараас өнгөрмөгц хамар ам сэтлэм болж, машин тэрэгнийхээ цонхыг хаахаас аргагүйд хүргэдэг Төв цэвэрлэх байгууламжийн “тансаг” үнэр нийслэлийн төвийн урд хэсгээр ч сэнгэнэдэг болжээ. Үүнийг үе үеийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар мэдэрдэг болсноор асуудлыг шийдэх биш харин ч сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, санал цуглуулах сэдэв гэж үздэг болсон бололтой юм.
Удалгүй Засгийн газар нь ч унасан байх. 2015 оны өвөл БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ дахин очиж, ажилтай нь танилцсан бол Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “хортойгоос хортой нөхцөл” болохыг тодорхойлж, 2016 оны зургаадугаар сараас өмнө үүнийг баталгаажуулж, хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулахыг Хөдөлмөр, эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүхэд үүрэг болгосон ч УИХ-ын сонгуулийн дуулианд дарагдаад нам гүм болсон байдаг. Улстөрчдийн сонгууль угтсан энэ хоосон амлалт, “хууран мэхлэлт”- ийг түр орхиж, нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж, түүнд ажиллагсдын талаарх бодит мэдээллийг одоо хүргэе. Уг нь ердөө 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотод 45 мянган шоо метр бохир усыг цэвэршүүлэх байгууламжийг 1964 онд барьж, ашиглалтад оруулсан байна. Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж, арьс, шир боловсруулах үйлдвэрлэл хөгжихийн хэрээр 1977, 1979, 1986 онд өргөтгөл, шинэтгэл хийсний үр дүнд ямартай ч 170 шоо метр бохир усыг ариутган цэвэрлэх хүчин чадалтай болгож байжээ. Гэвч сүүлийн 20 жилд хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэсэн нүүдэл тасралтгүй хөвөрч, хүн амын тоо 1.5 саяд хүрсэн төдийгүй ямар ч хараа хяналтгүй боловсруулах жижиг үйлдвэр олноор нэмэгдсэн нь Төв цэвэрлэх байгууламжийн “тамир тэнхээг барж” эхэлсэн байна. Өнөөдөр тус байгууламж 190-200 мянган шоо метр бохир ус хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлсэн болоод Туул голд нийлүүлж байгаа юм. Тиймээс одоо Туул гол маань дэлхийн хамгийн их бохирдолтой голуудын “айргийн тав”-д жагсч, нийслэлийн иргэдийн ундны усны хангамж аюулд орсныг НҮБ-ын Хүний эрх, байгаль орчны тусгай илтгэгч Жон Х.Нокс баримтаар дэлгэлээ. Төв цэвэрлэх байгууламжийн салхин доогуур гараад өнгөрөхөд л бүтэж үхэх шахдаг явуулын бид яая гэж байхад тэнд ажилладаг, тэр орчимд суурин амьдралтай иргэд яаж тэсдэг юм бол гэх бодол энэ “тансаг” үнэрт мансуурах бүрт бодогддог юм. Гэтэл тус байгууламжийн ажиллагсдын дунд явуулсан аман судалгаа, эрүүл мэндийн үзлэгийн дүнг сайтаас олж харлаа. Нийт 200 орчим ажилтан, ажилчдын 90 хувь нь чих, хамар хоолой болон амьсгалын замын өвчинтэй, 60-аас доошгүй хувьд нь сүүлийн гурван жилд дотор эрхтний өвчлөл илэрч, мэдрэлийн системд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа гэх мэдээлэл байна. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний илрэл бүх ажилчдад тогтоогдож, зарим нь тэтгэвэрт гарахаасаа өмнө өнөөх “тансаг” үнэрээсээ салж чадалгүй бурхны оронд заларсан тухай эмгэнэлт мэдээлэл ч байлаа.
Уг нь Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, чадвал шинээр байгуулчих санаатай цөөнгүй зүйлийг хийх гэж оролдож байжээ. Тухайлбал, 2015 оны арванхоёрдугаар сард уралдаант шалгаруулалт зарлаж, хоёр компани саналаа ирүүлсэн ч шаардлага хангаагүй учраас цуцалсан байна. МАН-ын Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ асуудалд анхаарал хандуулж, 2017 оны гуравдугаар сарын 20-ны Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламжийг “барих- а ш и г л а х - ш и л ж ү ү л э х ” төрлөөр концессын шууд гэрээний төслөөр тохирч, танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгажээ. Үүнд сонгон шалгаруулалт явуулахад Францын “VIELLO” компани тендерт ялсан боловч үнийн тариф болон цаг хугацааны хувьд тохиролцож чадаагүй учраас цуцлахаас өөр замгүй болсон байдаг. Учир нь, тус компани хөрөнгө оруулалтаа богино хугацаанд эргүүлж олохын тулд үйлчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх шаардлага хүсэлт тавьж байжээ. Өнөөдөр нэг шоо метр усыг айл өрхөд 550, албан байгууллага, аж ахуйн нэгжид 1100 төгрөгөөр түгээдэг бол мөн хэмжээний бохирыг татаж авсны төлбөрт айл өрх шоо метр тутамд 770, аж ахуйн нэгжүүд 850 төгрөг төлдөг гэдгийг Ус сувгийг удирдах газрын дарга Ц.Төрхүү хэлж байна. Хэрэв концессын гэрээгээр дээрх ажил үйлчилгээг гүйцэтгүүлбэл үнэ тариф даруй 3-4 дахин өсөх учраас Засгийн газар, Үндэсний хөгжлийн газраас концессын гэрээгээр Төв цэвэрлэх байгууламжийг бариулах боломжгүй гэж үзжээ. Энэ талаар Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Н.Баярчимэг ийм мэдээлэл өгсөн байна. Тэгэхээр тус байгууламжийг гадаадын хөрөнгө оруулалтаар буюу өнөөгийн нөхцөлд Хятадын Засгийн газрын нэг сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих нь хамгийн зөв хувилбар байж болох юм. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэх магадлалтайг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “МNС” телевизийн ярилцлагад оролцохдоо хэлсэн байдаг. Үүнд 800 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэж тооцоолж байгаа юм. Энэ нь хэдийгээр бага мөнгө биш боловч жил бүр 800-900 сая төгрөгөөр Төв цэвэрлэх байгууламжид засвар үйлчилгээ хийж, нэг жилээр насыг нь уртасгаж байснаас нэг мөсөн томоохон хөрөнгө оруулалт хийж, шинээр барьсан нь алс ирээдүйдээ хэрэгтэй ажил болмоор санагдана. Сэтгэл зүтгэл гаргаж, хөрөнгө төлөвлөөд хийж чадвал тэр “тансаг” үнэр тийм ч дарагдахгүй “дайсан” биш гэдгийг АСЕМ-ын өдрүүдээр бид мэдэрсэн. Тухайн үед ид дулааны улирал эхэлж байсан ч 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчилж, зарим нэг арга хэмжээ авсны хүчинд бид 1-2 сар өмхий хамхай үнэргүй, хэсэгтээ л хамар онгорхой сайхан аж төрж билээ. Олон жил хуримтлагдсан, байгалийн жамаар хатаахаас өөр аргагүйд хүрсэн олон зуун мянган шоо метр лагийг зөөж асгахад дээрх хөрөнгийн ихэнхийг зарцуулсан гэдэг. Ер нь арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд төвлөрсөн шугамд 2-5 дахин бохирдолтой усыг нийлүүлж, түүнээс ялгаруулж гаргасан хүнд металлын агууламж ихтэй, усыг нь бүрэн аваагүй лагийг боловсруулж хүчрэхгүйгээс задгай талбайд хатааж байгаа нь нийслэлийг бүхэлд нь хамарсан өмхий үнэр тархах гол нөхцөл болдог талаар мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Тиймээс энэ байдлыг зохицуулж, цаашлаад шинэ цэвэрлэх байгууламжийг нэн даруй барьж босгох нь тулгамдсан ажил болоод байна. БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ- ын гишүүн Д.Оюунхорол саяхан Мянганы сорилтын корпорацын Монголыг хариуцсан ахлагч Жей Ширийг хүлээн авч уулзахдаа Төв цэвэрлэх байгууламж барих хөрөнгө оруулалтын асуудлыг сөхөж ярилцсан байна. “Мянганы сорилтын корпорацын II шатны кампакт гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрэгжих төсөлд 350 сая ам.доллар олгохоор болсон ч энэ ажилд зарцуулах хөрөнгө төлөвлөөгүй” гэж хатагтай Жей Шир мэдэгдээд Монгол Улсын засгийн газар, БОАЖЯ-тай хамтарч хандивлагч орнууд, донор байгууллагуудаас хөрөнгө олох боломжийг судалж, хайхад татгалзах зүйлгүй болохыг хэлсэн нь сайн мэдээ. Мөн БХБ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяр саяхан Азийн хөгжлийн банктай хамтран, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсны дотор гэр хорооллыг дахин төлөвлөх, амины орон сууц болон цэвэрлэх байгууламж барих төсөл багтсаныг фейсбүүк хуудастаа бичсэн байна билээ. Тэгэхээр хэдийгээр Засгийн газар солигдсон ч төв цэвэрлэх байгууламж хэмээх “тансаг” үнэртний тархи толгой гашилгасан асуудал бүх шатны дарга нар, УИХ, Засгийн газрын анхааралд байгаа юм байна гэж ойлгосон. Эрхэм гишүүд, дарга нарыг зөвхөн сандал ширээ, эрх мэдлийн төлөө ажилладаг гэж хэлэх нь хаашаа юм бэ. Гэхдээ л Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж, хотыг хог, үнэрээс нь ангижруулж чадсан, ядаж зөв эхлэлийг нь тавьчихсан хэнд боловч албан тушаал, ард олны санал ойрхон байна даа.
Д.МӨНХЖАРГАЛ
Сэтгэгдэл (9)
(139.5.216.200)
Хөдөөнөөс гаралтай бол ойлгохгүй дээ
irgen (62.167.114.16)
UB hotiin udirdlaga, Tor , zasgiin gazar ajlaa hiigeechee !!!!!!!!!!!!!!!!!
irgen (62.167.114.16)
UB hotiin udirdlaga, Tor , zasgiin gazar ajlaa hiigeechee !!!!!!!!!!!!!!!!!
soka (66.181.166.108)
tseverleh baiguulamjiig nen daruu hiih ajil shu de ...uls ornii nuur tsarai uunees l ehlene .erenhii said hiih ehnii ajil baih shuu amjilt
иргэн (183.81.171.2)
Шинэ ерөнхий сайд арга хэмжээ авах байлгүй дээ Эхний ээлжинд шийдэх асуудал шүү. Гадаадын улс орны элч төлөөлөгч , жуулчдаас ичмээр юм.Монгол хүмүүс юу ууж идээд байнаа.
(68.147.97.38)
Zaaval guilgachin tsarailj gadni tuslamjaar bariulah gej tenegtej suuhaar ulsaas tenderee zarlaad gaigui co r tusuv gargaad bariulchihad yadag bnaa ene uhnuud. Offshore dahi munguu tataj, uul uurhaigaas olson munguuruu geed bosgoj bolnoo, danhaisan zasgiin olon hoolni savnuudin tansaglalig shuud tanah heregtei, bosgoyo gesen setgel bhad bolgoj bolmoordo
ll (43.242.241.194)
tiin shdee.zorigtoihon hodlood hiih heregtei. arai l denduu shdee.odoo buur hotiin tovdoo unertej bgaa.iim tsoohon hunii bohir shiidej chadahgui archaaguim
ll (43.242.241.194)
tiin shdee.zorigtoihon hodlood hiih heregtei. arai l denduu shdee.odoo buur hotiin tovdoo unertej bgaa.iim tsoohon hunii bohir shiidej chadahgui archaaguim
зочин (66.181.186.13)
Манай шинэ ерөнхий сайд бүх сайд нараа дагуулж очоод 2цаг тэд нарт үнэртүүлээд дор нь арга хэмжээ авахуулна.санаа зоволтгүй цаг төр хэрхэн өөрчлөгдөж байгааг харуупах байх.
Хоосон байна
Хоосон байна